БНХАУ-ын хөлбөмбөгийн “Шанхай Шеньхуа” багийн кот`д ивуар довтлогч Дидье Дрогба Хятадын супер лигийн амралтын үеэр хуучин баг Английн “Челси”-д зээлээр тоглох хүсэлтээ Дэлхийн хөлбөмбөгийн холбоо (FIFA)-нд илэрхийлсэн юм. Учир нь солилцооны цонх нээгдээгүй байгаа учир шилжилт хөдөлгөөн хийж болохгүй бөгөөд гагцхүү тусгай зөвшөөрлийн дагуу боломжтой болох байв. Гэсэн FIFA-гаас түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн татгалзсан хариу өгчээ. Дэлхийн хөлбөмбөгийн холбоо өмнө нь АНУ-ын “Мэйжер лиг”-ийн шилдэг тоглогч Дэвид Бекхэм, Тьерри Анри, Лэндон Донован нарын тоглогчдын хүсэлтийг зөвшөөрч байсан юм. Харин Дрогбагийн хүсэлтийг ямар учраас хүлээн зөвшөөрөөгүй нь тодорхойгүй байна. Ингэснээр 34 настай Дрогба ирэх нэгдүгээр сард эхлэх хөлбөмбөгийн солилцоо, наймааны цонх хүртэл “Цэнхэрүүд”-д туслах боломжгүй боллоо.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )