“Шар тив”-ийн найман орны 82 даамчин Малайзад өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23

Малайзын нийслэл Куала-Лумпур хотод 100 буудалт даамын өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тав дахь удаагаа зохион байгуулагдаж уг тэмцээнд “Шар тив”-ийн найман орны 82 даамчин оюун ухаанаа уралдуулж байгаа юм. Манай улсаас 36 тамирчин эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд Азийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, ОУМ О.Түвшинболд, ДДХМ Д.Баттулга, эмэгтэйчүүдээс спортын мастер М.Нямжаргал, Э.Мандахнаран, Ц.Эрдэнэцэцэг, Б.Нандинцэцэг нар өрсөлдөж байна. Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд 16 даамчин хасагдах журмаар өрсөлдөж байгаа бөгөөд их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, ОУМ О.Түвшинболд, Узбекистаны их мастер Артем Артиков нар шөвгийн дөрөвт шалгараад байна. Харин бүсгүйчүүдийн ангилалд найман тамирчин тойргийн журмаар өрсөлдөж байгаа бөгөөд таван өргийн дараах байдлаар БНХАУ-ын Зао, манай тамирчин М.Нямжаргал нар тус бүр долоо оноотой тэргүүлж яваа бол Ц.Энхцэцэг зургаа, Э.Мандахнаран таван оноотой удаалж байна. Азийн АШТ ням гаригт өндөрлөнө.

Б.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top