МҮОХ-ноос санаачлан Монгол орны өнцөг булан бүрт хүрсэн Олимпийн бамбарын аялал 21 аймгийг тойрсны эцэст өчигдөр нийслэл Улаанбаатар хотод ирлээ. 2010 оны аравдугаар сард Сэлэнгэ аймгаас гараагаа эхэлсэн уг бамбар өнгөрсөн сард Сүхбаатар аймгийн сумд, арван жилийн сургуулиудаар сүүлийн аяллаа хийсэн. Өчигдөр болсон нийслэлийн дүүргүүдэд бамбар шилжүүлэх ёслолын ажиллагаанд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин болон найман дүүргийн олимпийн зөвлөлийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр ОУОХ-ны хүндэт гишүүн “Олимпийн өвөө” гэгддэг Ш.Магван гуай хэлэхдээ “Олон улсын олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлэх, түгээхэд энэхүү арга хэмжээ чухал нөлөөтэй. Улс орон даяар энэхүү бамбар аялснаар Монгол орны хүүхэд залуус олимпизмийн тухай мэдлэгийг олж аван, спортоор хичээллэх хүсэл сонирхол нэмэгдэж буйг ажиглалаа. Энэхүү санаачилгыг ОУОХ-ны зүгээс сайшааж, бусад улс оронд ч хэрэгжүүлж болох тухай өгүүлсэн. Ирэх сард Улаанбаатар хотын дүүргүүд бамбарыг амжилттай аялуулахыг хүсэн ерөөе” гэжээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )