Тайландын Ча-Ам хотод энэ сарын 25-30-нд Азийн оюутны аварга шалгаруулах элсний волейболын хоёрдугаар тэмцээн болно. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдах тус тэмцээнд ХААИС-ийн багш, спортын мастер С.Амгаабазар дасгалжуулагчтай баг тамирчид эх орноо төлөөлөн оролцохоор маргааш Тайландыг зорих гэж байна. Монголын оюутны волейболын шигшээ багийн бүрэлдэхүүнд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан, спортын мастер А.Даваажаргал, “Эрчим” клубийн тамирчин, спортын мастер Ч.Отгонбаяр, “Энагурэ” клубийн тамирчин ОУХМ Г.Цэцэгжаргал, ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн оюутан ОУХМ П.Буянжаргал нар багтжээ. Монголын элсний волейболын тамирчид өнгөрсөн жил БНХАУ-ын Лайжоу хотод Азийн оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд оролцож, АНЭУ, Оман, Шри Ланка, БНСУ-ын хүчтэй багуудыг хожиж байсан түүхтэй.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )