NBA-гийн “Атланта Хоукс” багийн удирдлага чөлөөт агент довтлогч Райан Гоместой энэ улирлыг дуустал гэрээ байгуулсныг “Sportando” мэдээллээ. Өдгөө 30 настай тэрбээр сүүлийн хоёр улиралд “Лос-Анжелес Клипперз”-т хүчин зүтгэсэн бөгөөд өнгөрсөн зун Холливудын хотын баг түүнтэй гэрээгээ сунгахаас татгалзсан юм. Харин хэсэг хугацаанд ажилгүй байсан Гоместой “Харцагууд”-д ахмад тоглогчдын доод хэмжээний цалинтай гэрээ үзэглэсэн байна. Тэрбээр 2005 оны драфтаар NBA-д элссэн бөгөөд “Бостон Селтикс”, “Миннесота Тимберволвес”, “Лос-Анжелес Клипперз” багт хүчин зүтгэхдээ 10.2 оноо түүж, 4.6 удаа самбараас бөмбөг авч байв.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )