Буурал тивийн сагсан бөмбөгийн клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн” Евролиг”-ийн 2012-2013 оны улирлын шигшээ тоглолт ирэх оны тавдугаар сарын 12-нд болно. 56 дахь удаагийн тэмцээн Английн Лондон хотын 18 хүний суудалтай “О2 Arena” (тус ордонд "Лондон-2012" олимпийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн болсон)-д шигшээ тоглолтын тасалбар энэ сарын 30-наас эхлэн зарагдахаар болсон байна. Энэ жилийн тэмцээнд 13 орны 24 баг өрсөлдөж байгаа юм. Финалын тоглолт анх удаа Их Британийн нийслэлд болох бөгөөд тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 160-595 еврогийн үнэтэй байх аж.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )