Өсөх идэр начин Ш.Жаргалсайхан нутгийнхаа барилдаанд түрүүлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23

Завхан аймгийн “Завханчуудын спорт” холбооны энэ сарын ээлжит барилдаан өчигдөр “Хоршоолол” нийгэмлэгийн зааланд боллоо. Тус барилдаанд улс аймаг, сумын цолтой 32 бөх барилдсан бөгөөд шөвгийн наймд үлдсэн бөхчүүд тойргийн журмаар барилдаж, аваргуудаа тодруулав. Арваннэгдүгээр сарын түрүү бөхөөр Завхан аймгийн Идэр сумын харьяат, Хүч спорт хороо Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын бөх Монгол Улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайхан түрүүллээ. Тэрбээр өнөө жилийн ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмаас хойш анхны барилдаандаа зодоглож, түрүүсэн нь энэ юм. Харин Алдархаан сумын харьяат аймгийн заан Б.Бадамсүрэн үзүүрлэж, аймгийн арслан Д.Батжаргал, Ж.Сүхбат, сумын заан Н.Бэгзсүрэн нар удаалав. Сар бүр болдог барилдааны арваннэгдүгээр сарынхыг аймгийн арслан М.Баярсайхан захиралтай "Шинэ харцага" ХХК, аймгийн начин Норовренчин захиралтай "Мандалбумбат" ХХК ивээн тэтгэж явуулжээ.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top