“Хуучин ноёд” Фарфаны төлөө 15 сая евро гаргахад бэлэн

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 23

Италийн хөлбөмбөгийн хамгийн олон түрүүтэй "Ювентус" клубийн удирдлага ирэх өвлийн солилцоо, наймааны цонхоор Германы “Шальке” клуб болон Перугийн шигшээ багийн довтлогч Жефферсон Фарфаныг элсүүлэх хүсэлтэй байгааг “Bild” агентлаг мэдээллээ. Хуучин ноёд түүний төлөө 15 сая евро төлөхөд бэлэн буй аж. Өдгөө 28 настай Фарфаны Гельзенкирхен хотын багтай байгуулсан гэрээ 2016 оны зун шувтрах ёстой ч “Ювентус” дээрх мөнгөөр багтаа элсүүлэх боломжтой хэмээн үзэж байна. Тэрбээр 2008 оноос “Шальке”-гийн төлөө хүчин зүтгэж, 164 тоглолтод оролцохдоо 32 гоол оруулжээ.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top