Өнгөрсөн улирлын Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн аварга Челси клубийн удирдлага гурван хоногийн өмнө ерөнхий дасгалжуулагч Роберто Ди Маттеог үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд испани мэргэжилтэн Рафаэль Бенитесийг томилсон. Тэгвэл “Цэнхэрүүд”-д туслах дасгалжуулагчаар Нидерландын шигшээ багийн довтлогч асан Будевейн Зенденг томилсон байна. Өдгөө 36 настай Зенден жилийн өмнө нь “Премьер лиг”-ийн “Сандэрленд” клубт хүчин зүтгэсний дараа зодог тайлсан. Тэрбээр тоглогчийн хувиар 2001-2004 онд “Челси” клубт хүчин зүтгэж байв. Энэ нь нидерланд эрийн дасгалжуулагчийн анхны гараа бөгөөд түүнтэй хамт “Челси”-гийн экс хагас хамгаалагч Эдди Ньютон туслах дасгалжуулагчаар сонгогдсон байна. Сонирхуулахад Зенден “Ливерпуль”-д ерөнхий дасгалжуулагч Бенитесийн удирдлага дор хүчин зүтгэж байсан юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )