Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед” клубийн ерөнхий дасгалжуулагч Сэр Алекс Фергюсоны хөшөө өчигдөр Манчестер хотын “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнгийн урд сүндэрлэлээ. Энэхүү хөшөө нь 2.7 метр өндөр бөгөөд хөшөөний ёслолд түүний удирдлага дор тоглож байсан Эрик Кантона, Рууд ван Нистелрой, Петер Шмейхель, Оле-Гуннар Сульшер нар оролцсон юм. Түүний хөшөөг зураач Филип Жексон урласан юм. Тэрбээр тус багийн домогт дасгалжуулагч Мэтт Басби болон Бобби Чарльтон, Жорж Бест, Дэнис Лоу нарын алдарт хөлбөмбөгчдийн хөшөөг урлаж байв. Өдгөө 70 настай шотланд мэргэжилтэн 26 жил “Улаан чөтгөрүүд”-ийг удирдахдаа багаа “Аваргуудын лиг”-т хоёр, “Премьер лиг”-т 12, цомын тэмцээнд дөрөв, лигийн цомд таван удаа түрүүлүүлсэн юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )