Африкийн хөлбөмбөгийн холбоо (CAF) 2012 оны тивийн шилдэг хөлбөмбөгчинд нэр дэвшигчдийг зарлалаа. Урьдчилсан шатанд 10 хөлбөмбөгчин нэр дэвшснээс тав нь эцсийн шалгаруулалтад тунан үлдээд байна. Тодруулбал Александр Сонг (Барселона, Камерун), Андре Айю (Марсель, Гана), Демба Ба (Ньюкасл, Сенегал), Дидье Дрогба (Шанхай Шеньхуа, Кот-д′Ивуар), Яя Туре (Манчестер Сити, Кот-д′Ивуар) нар дэвшжээ. Эднээс Дрогба хоёр, Яя Туре нэг удаа шилдгээр тодорч байв. Африкийн шилдэг хөлбөмбөгчин шалгаруулах ёслолын ажиллагаа Ганын Аккре хотод арванхоёрдугаар сарын 20-нд болно.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )