Биеийн тамир, спортын тухай хууль, Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах тухай Засгийн газрын тогтоолын дагуу тэмцээн уралдаанд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, тэдгээрийн дасгалжуулагчдад 141 сая төгрөгийн мөнгөн шагналыг олгохоор шийдвэрлэжээ. Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр олон улсын чанартай тэмцээн, уралдаанд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нийт 31 хүнийг шагнаж, урамшуулах ажээ.
Мөн өнөөдөр Тайвань улсад болсон сагсан бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх юм байна.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )