Өчигдөр Налайх дүүргийн спорт хорооны зааланд улс тунхагласны 88 жилийн ойд зориулсан Барилдаанд 48 хүчтэн уран мэхийг уралдуулан барилдснаас Завхан аймгийн Их-Уул сумын харьяат “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээний бөх Монгол Улсын өсөх идэр начин Б.Гончигдамба түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат “Алдартан” дэвжээний бөх аймгийн арслан Т.Баасанхүү үзүүрлэж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат “Сүлд” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх улсын начин Б.Пүрэвсайхан их шөвөгт үлдэв. Харин шөвгийн зургаад Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Л.Шинэбаатар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Ц.Чимэддорж, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат аймгийн харцага Ц.Бямба-Очир нар шалгарсан байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )