Себастьян Феттелийн гурав дахь дараалсан түрүү

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 26

Автомашины хаан уралдаан "Формула-1" ангиллын ДАШТ-ий энэ жилийн сүүлийн гараа өчигдөр Бразилийн Сан-Паулу хотын Карлос Пасе авто тойруулгад өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. 63 дахь удаагийн ДАШТ-д 12 баг нийт 20 гараанд уралдаж, дүнгээ гаргасан юм. Эднээс “Катэрхем”, “Маруся”, HRT багууд “Их хурд”-д анх удаа тоосоо өргөсөн. 1972 оноос эхтэй Бразилийн гараанд сүүлийн хоёр жилийн дэлхийн аварга “Ред Булл” багийн Себастьян Феттель эхний тавд хурдалахад гурав дахь жилдээ дараалан дэлхийн аварга болох байв. Тиймээс тус гараа автоспорт сонирхогчдын анхаарлын татаж байв. Байрлал тогтоох уралдаанд уламжлал ёсоор “Маклеран”-ы Их британи нисэгч Льюис Хэмилтон түрүүлсэн ч тэрбээр шигшээ уралдаанд тааруухан уралдаж, оноо авч чадсангүй. Харин түүний багийн анд Женсон Баттон 1:45.22.656 гэсэн амжилтаар Бразилд торгон жолоо өргүүллээ. Тэрбээр байрлал тогтоох уралдаанд гуравт хурдалсан ч түрүүлж чадлаа. Харин ДАШТ-ий нийлбэр дүнгээр аман хүзүүдэж буй Дэлхийн хошой аварга “Феррари” багийн Фернандо Алонсо тэргүүлэгчээс 2.754 секундын алдагдалтайгаар аман хүзүүдсэн бол түүний багийн анд Фелипе Масса нутагтаа гуравт хурдалж, шагналын тавцанд гишгэв. Харин дэлхийн хошой аварга Феттель Бразилд зургаад хурдалж, Алонсогоос гурван онооны илүүтэй болсноор сүүлийн гурван жил дараалан ДАШТ-д түрүүллээ. Харин ДАШТ-ий зохион бүтээгчдийн цомд Австрийн “Ред Булл” 460 оноотой тэргүүллээ. Тэд өмнөх тойрогт зохион бүтээгчдийн цомд түрүүлэх болзлоо биелүүлсэн юм. Италийн “Феррари” 400, Их Британийн “Макларен” 378 оноотой удааллаа.

 

Бразилийн гараа

1. Женсон Баттон (Их Британи, Макларен)      - 1:45.22,656

2. Фернандо Алонсо (Испани, Феррари)            -2.754

3. Фелипе Масса (Бразил, Феррари)                    - 3.615

4. Марк Уэббер (Австрали, Ред Булл)                 - 4.936

5. Нико Хюлькенберг (Герман, Форс Индиа)   - 5.708

6. Себастьян Феттель (Герман, Ред Булл)         - 9.453

7. Михаэль Шумахер (Герман, Мерседес)       - 11.900

8. Жан-Эрик Вернь (Франц, Торо Россо)             - 28.600

9. Камүи Кобаяши (Япон, Заубер)                          - 31.200

10. Кими Райкконен (Финланд, Лотус)                - 1 тойрог

 

ДАШТ-ий нийлбэр дүн

1. Себастьян Феттель (Ред Булл)           281 оноо

2. Фернандо Алонсо (Феррари)              278

3. Кими Райкконен (Лотус)                        207

4. Льюис Хэмилтон (Макларен)             190

5. Женсон Баттон (Макларен)                 188

6. Марк Уэббер (Ред Булл)                       179

7. Фелипе Масса (Феррари)                     122

8. Ромэн Грожан (Лотус)                             96

9. Нико Росберг (Мерседес)                     93

10. Серхио Перес (Заубер)                        66

Зохион бүтээгчдийн цом

1. Ред Булл                        460 оноо

2. Феррари                        400

3. Макларен                     378

4. Лотус-Рено                   303

5. Мерседес                      142

6. Заубер                            128

7. Форсе-Индиа               109

8. Уильямс                         76

9. Торо Россо                    24

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top