Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF) 2012 оны шилдгүүдээ тодрууллаа. Уг ёслол өчигдөр Испанийн Барселон хотод болсон бөгөөд Ямайкын ойрын зайн гүйгч Усаин Болт болон АНУ-ын Аллисон Феликс нар оны шилдгээр тодров. Өнөө цагийн хөнгөн атлетикийн домогт тамирчин Усаин Болт энэ онд “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд 100, 200 метр, болон 4х100 метрийн буухиад түрүүлсэн юм. Түүнчлэн энэ онд 100 метрийн уралдаанд долоон удаа оролцож зургаад нь түрүүлсэн бол 200 метрт дөрвөөс гуравт нь өнгөлжээ. Харин өдгөө 27 настай Феликс Лондонгийн олимпод 200 метрийн зайд түрүүлснээс гадна 4х100, 4х400 метрийн буухиа уралдаанд түрүүлжээ. Энэ нь 1988 оноос хойш нэг олимпиос гурван алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болсон юм. Түүнчлэн 4х400 метрийн буухиад олимпийн рекорд тогтоосон байна. Сонирхуулахад оны шилдгээр Болт дөрөв дэхээ тодорсон бол Феликс анх удаа шалгарчээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )