Энэ сарын 20-25-нд Малайзын нийслэл Куала-Лампур хотод зуун буудалт даамын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, өндөрлөлөө. Тав дахь удаагаа зохион байгуулагдсан уг тэмцээний ганцаарчилсан төрөлд манай даамчид хэрхэн оролцсоныг өмнө мэдээлсэн. Тэгвэл бямба, ням гаригт рапид болон блиц тоглолтын аваргууд тодорлоо. Рапид тоглолтын залуучуудын эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Б.Нандинцэцэг, өсвөрийн үеийн хөвгүүдийн ангиллын ахлах ангилалд П.Түмэннасан, охидын ахлах насанд А.Дашбаяр нар аваргалсан байна. Харин блиц тоглолтын насанд хүрэгчдийн ангилалд их мастер Д.Эрдэнэбилэг, спортын мастер М.Нямжаргал нар түрүүллээ. М.Нямжаргал мөн залуучуудын ангилалд өнгөлжээ. Ингэснээр тэрбээр энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэв. Тус төрлийн өсвөр үеийн ахлах насны охидын төрөлд А.Ичинхорлоо алтан медаль хүртжээ. Түүнчлэн манайхан рапид болон блиц тоглолтод есөн мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )