Отгон начин Б.Сугаржаргал Өвөрмонголд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 26

Өвөрмонголын Шилийн хотод өвөрмонгол бөхийн тавцан барилдаан боллоо. Монгол үндэсний бөхийн барилдааныг дэлхийн дэвжээнд гаргах зорилготой уг барилдааныг Өвөрмонголын “Хасар” ХХК ивээн тэтгэж явуулжээ.  Гурав дахь удаагаа болсон барилдаанд Өвөр монголын Баруун үзэмчний Төгсжаргал, Цогбаяр, Хорлоо, Гансанням, Сүнид зүүн хошууны Сурталт, Хишигдалай,  Улаанхадын Батжаргал болон Монгол Улсын начин Б.Сугаржаргал нарын найман хүчтэн уран мэхийг уралдуулан барилджээ. Барилдааны түрүү бөхөөр Ар монголын бөх, улсын начин Б.Сугаржаргал түрүүлж, 10 мянган юаны шагнал хүртсэн бол Зүүн Сүнид хошууны аварга Хишигдалай үзүүрлэв.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат улсын начин Б.Сугаржаргалын хувьд өнөө жилйин ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар улсын заан Б.Соронзонболдоор тав давж, улсын начин цол хүртсэн юм.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top