NHL-ийн “Ванкувер Кэнакс” клубийн ерөнхийлөгч Франческо Аквилини тус багт хүчин зүтгэж явсан орос довтлогч Павер Бурегийн 10 дугаарыг “Rogers Arena”-д мөнхөлснийг “Vancouver Province” агентлаг мэдээллээ. Өдгөө 41 настай Павел Буре саяхан Хойд Америкийн хоккейн лигийн “Алдрын танхим”-ын гишүүн болоод байсан юм. Тэрбээр 1991-1998 онд Канадын багт хүчин зүтгэсэн бөгөөд NHL-д тоглох хугацаандаа 702 тоглолтод оролцож, 779 оноо (437 гоол+342 дамжуулалт) авч байв. “Ванкувер” клуб Бурегээс өмнө Стэн Смилийн 12, Тревор Линдений 16, Маркус Нэслундийн 19, Уэйн Гретцкигийн 99 дугаарыг дархлаад байсан юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )