Тим Данкан 2502 дахь блок шотоо хийв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 26

NBA-гийн 2012-2013 оны улирлын тоглолт үргэлжилж байна. Өнөөдөр NBA-гийн дөрвөн удаагийн аварга “Сан-Антонио Спэрз” “Дорнод” бүсийн “Торонто Рэпторз”-ын талбайд зочилж, хоёр удаа цаг сунгасны эцэст 112:106-гаар буулган авсан. Тус тоглолтод “Давируулууд”-ын шилдэг довтлогч Тим Данкан гурван хаалт тавьж, өөрийн замналын 2502 дахь блок шотыг гүйцэтгэлээ. Ингэснээр тэрбээр NBA-гийн Бүх цаг үеийн есдүгээр байрт бичигдэж эхэллээ. Түүний өмнө домогт сагсан бөмбөгч Хаким Олажьювон, Дикембе Мутомбо, Карим Абдал Жаббар, Марк Итон, Дэвид Робинсон, Патрик Юунг, Шакил Онил, Трее Роллинз нарын тоглогчид бичигддэг аж. Данкан дахин 40 блок шот хийхэд Роллинзийн амжилтыг эвдэж, түүхийн наймдугаар байрт орох боломжтой юм.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top