Бүгд найрамдах улсыг тунхагласны 88 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан сая Монгол бөхийн өргөөнд эхэллээ. Чансаагаараа улсын баяр наадам, цагаан сарын барилдааны дараа ордог уг барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбоо, МАХН-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Л.Пүрэвжав, А.Бямбажав, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Э.Энхбат, Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба тэргүүтэй бөхчүүд хүч үзэж байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )