Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, дэд сайд Н.Түмэнжаргал, БТСБХГ-ын дарга Д.Жаргалсайхан нар өчигдөр МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж Оюутны Азийн аварга шалгаруулах IV тэмцээнд хүрэл медаль хүртсэн шигшээ багийн албаны дарга П.Ганбат, ерөнхий дасгалжуулагч Ш.Сэдбазар, дасгалжуулагч Д.Пүрэвдорж, багийн тоглогчид болох О.Сэргэлэн, А.Энхтүвшин, Б.Батжавхлан, А.Бямбадорж, Э.Цэрэнбаатар, Т.Санчир, Б.Билгүүн, Г.Цэнгүүнбаяр, Т.Билгүүн, Ц.Азбаяр, Д.Дэлгэрням нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр багийн амжилт, багийн спортоор хичээллэхэд тулгардаг асуудлуудын талаар тамирчид албаны хүмүүстэй ярилцсан байна. Энэ үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж, ерөнхий дасгалжуулагч Ш.Сэдбазар, дасгалжуулагч Д.Пүрэвдорж нарыг сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлалын яамны “жуух бичиг”-ээр шагнав.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )