Бекхэм “Лос-Анжелес Галакси” багийг орхино

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

Ирэх арванхоёрдугаар сарын эхээр болох АНУ-ын хөлбөмбөгийн лиг буюу МLS-ийн аваргын төлөөх тоглолтын дараа Английн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм “Лос-Анжелес Галакси” багийг орхих шийдвэр гаргажээ. Английн “Манчестер Юнайтед”, Испанийн “Реал Мадрид” гэсэн Дэлхийн топ төвшиний багт тоглож, хөлбөмбөгийн ертөнцөд нэрээ үлдээсэн тэрбээр Америкийн хөлбөмбөгийн ногоон талбайд зургаан жилийг өнгөрүүлсэн юм. Бекхэм “Би зодог тайлахаасаа өмнө өөрийгөө сүүлийн удаа өөр том зүйлд сорихыг хүсч байна.  Хэдий багаасаа явж байгаа ч МLS-тэй би үргэлж холбоотой байх болно. Учир нь би ирээдүйд АНУ-д хөлбөмбөгийн багтай болохыг мөрөөддөг” хэмээн ярьсан байна.  
Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top