Үзэсгэлэнт бүсгүй Шарапова ирэх онд 10 тэмцээнд оролцохоор төлөвлөжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

Талбайн теннисний “Их дуулга”-ын дөрвөн түрүүтэй, ОХУ-ын шилдэг тамирчин, үзэсгэлэнт бүсгүй Мариа Шарапова 2013 онд 10 тэмцээн оролцохоор төлөвлөжээ. Түүний анхны тэмцээн нь арванхоёрдугаар сарын 30-наас нэгдүгээр сарын 6-нд Австралийн Брисбен хотод болох тэмцээн байх бол дараагийн нь “Их дуулга”-ын Австралийн нээлттэй тэмцээн юм. Харин тэрбээр хоёрдугаар сард Доха, гуравдугаар сард Индиан-Уэллс, Майами, дөрөвдүгээр сард Штутгарт, тавдугаар сард Мадрид, Ром, “Ролан Гаррос”, зургадугаар сард “Уимблдон”-ы нээлттэй тэмцээнд оролцохоор төлөвлөсөн байна.  

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top