Э.Оюунболд нутгийнхаа барилдаанд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

Хэнтий аймгийн бөхчүүдийн энэ намрын анхны барилдаан “Аварга” БТДС-д боллоо. Барилдаанд 32 хүчтэн уран мэхийг уралдуулан барилдсанаас энэ жилийн залуучуудын улсын аварга Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат "Аварга" дээд сургуулийн оюутан аймгийн арслан Э.Оюунболд түрүүлж, Биндэр сумын харьяат, “Сүлд” спорт хороо “Хан хэнтий аварга” дэвжээний бөх аймгийн арслан Г.Ганцоож үзүүрлэв. Харин их шөвөгт Батширээт сумын харьяат улсын начин Б.Одхүүгийн төрсөн дүү аймгийн арслан Б.Хадбаатар, Баянхутагт сумын харьяат, аймгийн арслан Т.Гүрсоронзон нар үлдсэн байна.

Б.Бат

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top