Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн 15 жилийн ойн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн энэ сарын 30-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Өсвөрийн бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, бөхийн залгамж халааг тодруулах, баг хоорондын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой тэмцээн хөвгүүдийн 10 (30, 34, 38, 44, 46, 50, 54, 58, 63, 69 кг) зохион байгуулагдах юм. Уг тэмцээнийг мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж болон “Абаазан” сан ивээн тэтгэж явуулахаар болсон байна. Түүнчлэн тэмцээний үеэр шилдэг тамирчин, шүүгч дасгалжуулагчийг тодруулах аж.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )