Ази Тивийн Аварга Шалгаруулах Кикбоксын Тэмцээн болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

 2013 онд Олон улсын олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагдах Дэлхийн тулааны спортын 2-р наадам ОХУ-ын Санктпетрбург хотноо зохион байгуулагдах юм. Энэхүү наадам бүтэц зохион байгуулалтын хүвьд олимпийн наадамтай адилхан явагддаг бөгөөд эрх олгох тэмцээнүүдийг тив болгонд зохион байгуулж  байна. Ази тивээс шалгаран оролцох тамирчидад эрх олгох Азийн аварга шалгаруулах кикбоксын тэмцээн 12 сарын 25-30 нд Энэтхэг улсын Пунэ хотноо зохион байгуулагдах бөгөөд эрэгтэй кикбоксчид 63,5 кг, 67кг,71 кг, 74 кг, 84 кгд эмэгтэйчүүд 52кг,56кг,60кгд  өрсөлдөнө.

Тив болгонд нэг эрх олгосон бол Ази тивд жин бүрд 2 эрх олгожээ.Өөрөөр хэлбэл Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид л эрхээ авах юм.

Манай Монголын кикбоксчдын хувьд бэлтгэл сургуулилтаа сайн хангаж байгаа боловч улсын төсөв авдаггүй тул явах эсэх нь тодорхой биш байна.

63,5 кгд ОУХМ Ч.Шижир-эрдэнэ, 67 кгд ОУХМ О.Лхасүрэн, 71кгд ОУХМ Б.Наадам ,74кгд ОУХМ Г.Жавхлан  эмэгтэй 52 кгд ОУХМ Б.Халиун нар оролцож чадвал эрхээ авчих бүрэн боломжтой тамирчид билээ.

Тус тэмцээнээс бүрэн хэмжээний телевизийн нэвтрүүлэг бэлтгэн нийтэд толилуулах бөгөөд энэ үеэр ивээн тэтгэсэн байгууллагыг сурталчлах ажил хийхээр кикбоксын холбоо төлөвлөж байна. Хамтарч ажиллах газрууд monkickboxing@yahoo.com хаягаар холбоо барьж болох юм байна.

Г.Энхтуяа

 

,

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top