“Маракана” цэнгэлдэх хүрээлэн ирэх оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолт, 2016 оны зуны ХХХI олимпийн наадмын нээлт болон хаалтын ёслол болох алдарт “Maракана” цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил ирэх хавар дуусна гэдгийг Бразилийн Засгийн газраас мэдээлсэн байна. Төлөвлөгөө ёсоор 2013 оны хоёрдугаар сарын 28-нд барилгын ажил дуусах аж. Орчин үеийн содон шийдэл бүхий тус цэнгэлдэх хүрээлэн 78 мянган хүний суудалтай байх юм. Уг цэнгэлдэх хүрээлэнд 1950 онд хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолт болж, Бразилийн шигшээ баг 200 мянган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Уругвайн шигшээ багт хожигдож байсан юм.

Бразил улс 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах эрх авсан өдгөө тус цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн өнгө төрх, техник технологиор тоноглож байгаа юм. Харин шинэчлэн тохижуулсан тус цэнгэлдэх хүрээлэнд Бразилийн хөлбөмбөгийн шигшээ баг анхны тоглолтоо 2013 оны зургадугаар сарын 2-нд Английн шигшээ багийн эсрэг хийнэ.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top