“Төсөл боловсруулах арга зүй” сургалтад спортын 10 генсек хамрагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

МҮОХ спортын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарынхаа дунд “Төсөл боловсруулах арга зүй” сургалтыг зохион байгуулж, спорт холбоодын 10 ерөнхий нарийн бичгийн дарга номын дуу сонслоо. Удирдлагын академи, PMDI төрийн бус байгууллага хамтран явуулсан энэхүү есөн цуврал сургалтаар төсөл боловсруулах арга ухаанд онол, дадлага хослуулан суралцсанаараа онцлогтой болсон юм. Удирдлагын академийн менежментийн тэнхимийн ахлах багш Ц.Өнөржаргал сургалтын үеэр “Нийтдээ 80 орчим менежмент байдаг. Төсөл бол тоо биш. Хамтран ажиллагч, бэлтгэн нийлүүлэгч, хөрөнгө оруулагч, хэрэглэгч, өрсөлдөгч гээд л эргэх холбоонд оршдог. Тиймээс төсөл боловсруулах нь тоо бодохоос өөр. Энэ арга ухаанд суралцахыг л бид зорьсон юм. Спортын салбар өөрийн гэсэн менежменттэй. Төслөөр дамжуулан, спортыг бизнес болгож болно. Тухайлбал монголчууд уламжлал, шинэчлэл дээр тулгуурлан спортын брэнд хувцас яагаад гаргаж болохгүй гэж. Чихрийн шижин өвчтэй хүмүүс спортоор хичээллэн эдгэрч болно. Спортыг аялал жуулчлалын маягаар ч хөгжүүлэх боломжтой. Манай спортынхонд гагцхүү санаагаа цаасан дээр буулгаж хэрэгжүүлэх чадвар нэн шаардлагатай байна” хэмээн өгүүлсэн байна.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top