Английн хөлбөмбөгийн “Арсенал” клубийн удирдлага багийн ирээдүй болсон хагас хамгаалагч Жек Уилшерийн гэрээг сунгасныг “The Mirror” мэдээллээ. Өдгөө 20 настай тэрбээр “Их Буучид”-ын хүүхдийн академиас хөлбөмбөгчний замналаа эхэлсэн бөгөөд багтайгаа 2.5 жилийн гэрээ үзэглэсэн бөгөөд долоо хоногт 50 мянган фунт стерлингийн цалин авахаар болжээ. Өнгөрсөн наймдугаар сард багийн ахлагч Робин ван Персиг “Манчестер Юнайтед” руу явсаны дараа Лондон багийн удирдлага түүнд 10 дугаарыг өгсөн нь хэр их итгэл хүлээлгэж байгаа нь тодорхой. Уилшер өнгөрсөн улиралд бэртлийн улмаас ганц ч тоглолтод оролцоогүй. Харин шинэ улиралд таван тоглолтод оролцож, нэг гоол оруулжээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )