Английн хөлбөмбөгийн “Премьер лиг”-ийн хамгийн олон түрүүтэй “Манчестер Юнайтед” клубийн удирдлага хагас хамгаалагч Том Клеверлигийн гэрээг 2015 оны зургадугаар сар хүртэл сунгасныг тус багийн албан ёсны сайт албан ёсоор уламжиллаа. Өдгөө 23 настай Клеверли “Улаан чөтгөрүүд”-ийн хүүхдийн академиас төрөн гарсан бөгөөд 2010-2011 оны улиралд “Уиган Атлетик” клубт зээлээр очиж, тун өндөр түвшинд тоглосон. Тиймээс ерөнхий дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон түүнийг зээлээр тоглуулах шаардлагагүй болж, үндсэн бүрэлдэхүүнд багтаасан юм. Клеверли өмнө нь долоо хоногт 35 мянган фунт стерлингийн цалин авдаг байсан бол шинэ гэрээний дараа 60 мянган паундын цалин авахаар болсон байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )