Сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ Арменд эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

Армений нийслэл Ереван хотод сонирхогчдын боксын залуучуудын (1994-1995 он) ДАШТ  өчигдөр нээлтээ хийлээ. Тэмцээнд 71 орны 406 ширэн бээлийтэн 11 жинд нударга зөрүүлж байгаа бөгөөд манай улсаас долоон тамирчин эх орноо төлөөлөн оролцож байна. 49 кг-ын жинд М.Гандулам, 52 кг-д Х.Энхдэлгэр, 56 кг-д О.Норовбал, 60 кг-д А.Бадар-Ууган, 64 кг-д О.Батзориг, 69 кг-д Х.Ерган, 75 кг-д Х.Веккур нар Баянгол дүүргийн дасгалжуулагч Б.Энхтайван, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулга нарын удирдлага дор хүч үзэж байгаа. Монголын ширэн бээлийтнүүдээс залуучуудын ДАШТ-ээс ОУХМ З.Энхзориг 2004 онд цорын ганц хүрэл медалийг эх орондоо авчирч байсан түүхтэй юм.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top