Шайбтай хоккейн Дэлхийн хамгийн хүчирхэг лиг NHL-ийн шинэ улирал ажил хаялтын улмаас хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа. Тиймээс тус лигийн олон шилдэг тоглогчид бусад орны лигүүдэд хүчин зүтгэж буй. “Эдмонтон Ойлерз” багийн довтлогч 2010 оны драфтын тэргүүн тоглогч Тэйлор Халл AHL-ийн “Оклахома Сити” клубт локаут дуустал хүчин зүтгэж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн AHL-ийн шилдэг тоглогч болжээ. Өдгөө 21 настай Халл есөн оноо (1 гоол+8 дамжуулалт) авч, шилдгээр тодорсон аж.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )