Америкийн хоккейн лиг (AHL)-ийн "Бинхэмтон Сенаторз" багийн довтлогч Марк Пэрриш зодог тайлах болсныг “Minnesota Star-Tribune” агентлаг мэдээллээ. Өдгөө 36 настай тэрбээр өнгөрсөн улиралд AHL-д 51 тоглолтод оролцохдоо 30 оноо авсан бөгөөд олон жилийн архаг гэмтэл нь түүнийг зодог тайлахад хүргэж байгаа аж. Пэрриш NHL-ийн “Флорида Фантерз”, Нью-Йорк Айлендерс, “Лос-Анжелес Кингз”, “Миннесота Уилд”, “Даллас Старз”, “Тампа-Бэй Лайтнинг”, “Баффало Сэбрез” багт 11 улирлыг өнгөрөөхдөө 722 тоглолтод оролцож, 378 оноо (216 оноо+171 дамжуулалт) авч байв. Түүнчлэн тэрбээр 2002 онд “Бүх оддын тоглолт”-д оролцож байжээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )