Европын хөлбөмбөгийн холбоо (UEFA) Украиний “Шахтер” клубийн бразил довтлогч Луис Адрианод нэг тоглолтод оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Учир нь тэрбээр “Аваргуудын лиг”-ийн тавдугаар тойрогт Данийн аварга “Нордшелланд” багийн эсрэг тоглолтын үеэр шударга тоглолтын дүрмийг зөрчиж, эсрэг багийн хаалгачид дамжуулсан бөмбөгийг замаас нь таслан гоол оруулсан юм. Тиймээс UEFA дээрх шийтгэлийг оногдуулжээ. Адриано Данийн багийн хаалганд гурван гоол оруулсан бөгөөд хэсгийн сүүлийнх болох Италийн “Ювентус”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй юм. “Е” хэсгийг “Шахтер Донецк” клуб хасагдах шатанд өрсөлдөх эрхээ халаасалсан учраас энэ нь тэдэнд тийм ч хүнд тусахгүй байгаа юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )