Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан бямба гаригийн 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Уг барилдааныг МҮБХ, Эрчим хүчний яам хамтран зохион байгуулах бөгөөд улс, аймгийн алдар цолтой 224 хүчтэн уран мэхийг уралдуулан барилдах юм. Одоогоос 10 жилийн өмнө буюу Эрчим хүчний салбарын 80 жилийн ойд зориулсан барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын гарьд И.Доржсамбуу түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга А.Сүхбат үзүүрлэж, улсын арслан Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Ц.Мягмарсүрэн начин цолтойдоо их шөвөгт үлдэж байв.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )