АНУ-ын хөнгөн атлетикийн холбоо (USATF) энэ жилийн улсынхаа шилдэг хөнгөн атлетикч буюу домогт хөнгөн атлетикч Жесси Оуэнсийн нэрэмжит шагналыг 10 төрөлтийн тамирчин Эштон Итон, ойрын зайн гүйгч Эллисон Феликс нар олгохоор болжээ. Шагналын ёслолын ажиллагаа арванхоёрдугаар сарын 1-нд болно. Өдгөө 27 настай Феликс “Лондон-2012” олимпийн наадамд гурван алтан медаль хүртэж, 1988 оны Сөүлийн олимпод алдарт хөнгөн атлетикч Флоренс Гриффит-Жойнерийн тогтоож байсан амжилтыг 24 жилийн дараа эвдсэн юм. Тэрбээр уг нэр хүндтэй шагналыг өмнө гурван удаа (2005, 2007, 2010 онд) хүртэж байсан бөгөөд ийнхүү дөрөв дэхээ гардахаар болжээ. Харин өдгөө 24 настай Итон “Лондон-2012”-д 10 төрөлтөд олимпийн дээд амжилт тогтоож аваргалсан юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )