Олимпийн аварга Э.Бадар-Ууган тариачин болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууганыг уншигч та Төв аймгийн Баяндэлгэр сумын харъяат гэдгийг мэднэ. Тэрбээр тун их нутгархаг юм билээ. Ямар сайндаа “Өмнөговь аймгийн газар зарагдаад дуусч байгаа бол одоо манай сум руу орж байгаа гэсэн. Нутгийн удирдлагууд маань ч нэг их анхаарахгүй юм. Аягүй бол манай сумын урд талын сайхан тал зарагдаж магадгүй юм сонсогдоод байгаа. Зарагдахаас нь өмнө би авч ногоо тарина. Тэгвэл харийн этгээдэд очсоноос надад ирвэл би нутгийнхаа зон олны хүнсний ногоог хангаж чадна. Тэр газар надад ирэх нь ерөнхийдөө шийдэгдээд байгаа. Тэр газарт тарих ногооныхоо зардлыг ч би хувийнхаа мөнгөөр гүйцэтгэнэ” гэсэн юм. Тиймээс Хакухо М.Даваажаргал гэдэг нэртэй цагаан будаа үйлдвэрлэгдээд удаагүй байхад Э.Бадар-Ууган гэдэг хүнсний ногоо боловсрох нь ээ. Хэрэв тэгвэл нутгийнхан нь “Манай нутгийн аваргын тарьсан ногоо” гээд их л гүйлгээтэй байх болов уу.  

У.Бодол

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top