Японы нийслэл Токио хотод энэ сарын 30-наас арванхоёрдугаар сарын 2-нд жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болно. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны чансаа өндөртэй уг тэмцээний нийт шагналын сан 150 мянган ам.доллар бөгөөд Монголын найман цагаан өмсгөлтөн эх орноо төлөөлөн оролцохоор өчигдөр Токиог зорилоо. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Ч.Болдбаатар, Д.Амартүвшин, 66 кгд Д.Алтансүх, 73 кг-д 2009 оны дэлхийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, 81 кг-д “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Н.Дагвасүрэн, -100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн, +100 кг-д ОУХМ Б.Төгөлдөр, эмэгтэйчүүдийн -78 кг-д М.Ууганжаргал нар Монгол Улсын гавьяат тамирчин Д.Баттулгын удирдлага дор хүч үзэхээр болсон байна. Сонирхуулахад гавьяат тамирчин С.Ням-Очир Лондоны олимпоос хойш анхны тэмцээндээ зодоглож буй нь энэ юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )