ОХУ-ын хөлбөмбөгийн хамгийн олон түрүүтэй “Спартак” клубийн удирдлага өнгөрсөн долоо хоногт ерөнхий дасгалжуулагч Унаи Эмериг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл Москвагийн багийн ерөнхийлөгч Леонид Федин, ерөнхий менежер Валерий Карпин нар испани мэргэжилтэн орлуулахаар таван хүнийг овоо хараандаа тусгаад байна. Тэд Германы “Бундеслиг”-ийн бүхий л топ багуудыг удирдаж явсан Феликс Магат, Эрнесто Вальверде, Андрей Кобелев, Виктор Гончаренко болон “Спартак”-ын оргил амжилтын жилүүдэд удирдаж явсан, нэрт дасгалжуулагч Олег Романцев нарын аль нэгийг ерөнхий дасгалжуулагчаар сонгохоор төлөвлөжээ. Эднээс Магат, Гончаренко нарын аль нэг нь сонгогдох өндөр магадлалтай байгаа аж.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )