Өсөх идэр Б.Гончигдамба Ургацын баярт түрүүлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

“Алтан намар” ургацын баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 48 хүчтэн уран мэхийг уралдуулан барилджээ. Уг барилдааны түрүү бөхөөр Завхан аймгийн Их Уул сумын харьяат, “Завхан” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, Монгол Улсын өсөх идэр начин Б.Гончигдамба тодорч, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, Таван хан дэвжээ, “Хөтөлийн цемент шохой” ХХК-ийн бөх аймгийн арслан Б.Дэлгэрсайхан үзүүрлэв. Харин гуравт Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, аймгийн арслан С.Ерөөлт үлдсэн байна.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top