Монголын сагсан бөмбөгийн холбооны 50 жилийн ойг тохиолдуулан МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин ахмад сагсан бөмбөгчид болон саяхан Тайваньд болсон Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Ц.Дамдин Монголын Үндэсний олимпийн хорооны зүгээс багийн спортыг дэмжих тал дээр өнгөрсөн жилүүдэд идэвхитэй ажиллан, хэд хэдэн төсөл хэрэгжүүлснийг онцлоод, Монголын сагсан бөмбөгийн баг Азийн хэмжээнд жигд үздэг болсныг энэхүү тэмцээн дахин баталсныг хэллээ. Түүнчлэн МҮОХ-ны ерөнхийлөгчийн шийдвэрээр оюутны шигшээ багийн дасгалжуулагч Ш.Сэдбазар, Д.Пүрэвдорж нарыг “Олимпийн алдар” одонгоор, Оюутны шигшээ баг болон ахмад тамирчин М.Алимаа, Д.Авьхий, Ц.Цэрэнням, Б.Цэрэндолгор, Ц.Чинбат нарыг МҮОХ-ны “Дурсгалын алтан медаль”-аар тус тус шагнасан байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )