Тайландын Ча-Ам хотод Азийн оюутны аварга шалгаруулах элсний волейболын хоёрдугаар тэмцээн өчигдөр эхэллээ. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдах тус тэмцээнд Хонгконг, Сири, Тайланд, Япон, Казахстан, Киргизстан, Туркминстан, Иран, АНЭУ, БНСУ, Лаос, Малайз, Монгол, Филиппин, БНХАУ, Оман, Бахрайн гэсэн 17 орны нийт 42 баг хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Манай улсаас ХААИС-ийн багш, спортын мастер С.Амгаабазарын удирдлага дор ОУХМ Г.Цэцэгжаргал, Эрэгтэйчүүдээс 23 баг найман хэсэгт өрсөлдөж байгаа бөгөөд манайхан “С” хэсэгт Оман хоёр, Тайландын нэгдүгээр багтай багтжээ. Харин эмэгтэй баг 19 баг дөрвөн хэсэгт хуваагдсан бөгөөд манай бүсгүйчүүд “В” хэсэгт Япон, Малайз, БНХАУ, зохион байгуулагч Тайландын хүчтэй багуудтай нэг хэсэгт орсон байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )