Пара таеквондочид гурван медальтай ирлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Карибын тэнгист орших Аруба улсын Санта Круз хотод болж, өндөрлөлөө. Гурав дахь удаагаа зохион байгуулагдсан уг тэмцээнд 28 орны 100 гаруй тамирчин хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдснөөс Монголын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирлээ. “Эрд хул” компанийн захирал Д.Мөнхбаатар ахлагчтай, дасгалжуулагч Л.Отгонбаатар, М.Энхбаатар нарын удирдлагад оролцож, 58 кг-ын жинд ШУТИС-ийн оюутан Б.Шинэбаяр мөнгө, уг жинд Ц.Даваачулуу, +80 кг-д А.Нямгарьд хүрэл медаль зүүжээ.

Б.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top