Японы нийслэл Токиод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэллээ. Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 36 орны 269 жүдоч (эрэгтэй 161, эмэгтэй 108) өрсөлдөж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн барилдаан болж буй бөгөөд манай дөрвөн жүдоч хүч үзэж байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын “Чингис хаан” Дэлхийн цомын хошой аварга ОУХМ Ч.Болдбаатар зодоглож буй. Тэрбээр эхний даваанд Бельгийн Сенна Венсийг юүкогоор сөхрүүлж, хоёрдугаар тойрогт Узбекистаны Диорбек Урозбоевт вазари үнэлгээгээр ялагдав. Ингэснээр манай жүдоч барилдаанаа өндөрлөлөө. Учир нь Их дуулга болон Гран при тэмцээн дагах барилдаан байдаггүй юм.
66 кг-ын жинд ОУХМ Д.Алтансүх эхний тойрогт Хонгконгийн Юун Кай Чунтай хүч үзэж, бүх үнэлгээ авч, цэвэр яллаа. Тэрбээр удахгүй хоёрдугаар тойргийн барилдаанаа 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Испанийн Сигой Уриартед хүч хийнэ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )