Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн Японы нийслэл Токиод энэ цаг мөчид болж байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд манай улсаас хоёр жүдоч зодоглож байгаа бөгөөд ОУХМ Ч.Болдбаатар хоёрдугаар тойрогт ялагдаж, тэмцээнээ өндөрлөсөн. Тэгвэл энэ жилийн “Чингис хаан” Дэлхийн цомын аварга ОУХМ Д.Амартүвшин эхний даваанд хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанаа дөнгөж сая Казахстаны Асхат Телмановтой хийж, юүко үнэлгээгээр ялагдан тэмцээнээ өндөрлөлөө. Тэрбээр казах жүдочид жилийн өмнө нь Улаанбаатар хотод болсон "Чингис хаан" Дэлхийн цомын тэмцээнд мөн ялагдаж байв.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )