Монголын гурван жүдоч хоёрдугаар тойргоос хасагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Токиогийн “Их дуулга” тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж байна. Өнөөдөр манай гурван жүдоч барилдаж, бүгд хоёрдугаар тойрогт ялагдлаа. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд зодоглосон ОУХМ Ч.Болдбаатар, Д.Амартүвшин нар хоёрдугаар тойрогт өрсөлдөгчдөө ялагдаж, тэмцээнээ өндөрлөсөн. 66 кг-ын жинд энэ жилийн “Чингис хаан” Дэлхийн цомын мөнгөн медальт, ОУХМ Д.Алтансүх эхний тойрогт Хонгконгийн Юун Кай Чунтай хүч үзэж, бүх үнэлгээ авч, цэвэр ялж, дөнгөж сая хоёрдугаар тойргийн барилдаанаа 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Европын аварга, Испанийн Сигой Уриартетэй хийж, ялагдав. Хоёр бөх хэн хэнээсээ үнэлгээ аваагүй бөгөөд испани эр хантэй буюу шүүгчийн манай бөхийг саналаар ялсан байна. Харин маргааш Монголчуудын найдвар болсон Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Н.Дагвасүрэн нар барилдана.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top