Дэлхийн оюуны олимпоос хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30


Энэ сарын 23-26-ны хооронд Турк улсын Анталя хотод оюуны спортын хамгийн том тэмцээн болох WORLD MENTAL OLYMPICS “MEMORIAD-2012” дөрвөн жилд нэг удаа болдог оюуны олимпт Монголын Оюун Ухааны АКАДЕМИ-ийн тамирчид эх орноо төлөөлөн оролцлоо. Тус тэмцээнд нийт 20 орны 89 оюуны спортын тамирчид “Нэр, зүс царай”, “Хөзөр”, “Тооны  марафон”, “Хоёртын тоолол”, “Харааны ой тогтоолт” зэрэг ой тогтоолтын  тав, “Олон оронтой тооны нийлбэр”, “Олон оронтой тооны үржвэр”, “Олон оронтой тооны язгуур”, “Хүн хуанли”, “Flash Anzan” буюу анивчиж гарсан олон тооны нийлбэр олох зэрэг цээж бодолтын  тав, нийт 10 төрлөөр өрсөлдсөн бөгөөд тус тэмцээнд оролцсон Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд Х.Хатанбаатар (Ой тогтоолтын ОУ-ын Мастер, Дасгалжуулагч), С.Цогбадрах (Ой тогтоолтын ОУ-ын Их Мастер), С.Акжол (Ой тогтоолтын ОУ-ын Их Мастер), Т.Мягмарсүрэн (Цээж бодолтын Дэлхийн Аварга), Б.Анар (Ой тогтоолтын Үндэсний Гутгаар аварга), Б.Ганбаяр (Оюуны спортын тамирчин) нар илүүтэйгээр бэлдсэн төрлүүддээ амжилттай оролцож хоёр алт нэг мөнгөн медаль хүртэж нийлбэр дүнгээр Монголын Баг 3-р байрт орлоо.

Нийт 10 төрөлд эхний гурван байрт орсон оюуны спортын тамирчид болон Монголын тамирчдын дүнг танилцуулбал:

ТӨРӨЛ I – ХӨЗРИЙН ДАРААЛАЛ (SPEED CARDS) 

Дүрэм: 5 минутаас бага хугацаанд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг цээжлэн дарааллаар нь санах

Оноо дүгнэх: Буцаж санахдаа нэг л хөзөр алдвал алдсанаас хойш хэчнээн зөв байсан ч оноонд тооцохгүй.

  1. Ben Pridmore (UK) – 1 багц хөзөр /0:33,61 секунд/ 
  2. Akjol SYERYEKKHAAN (Mongolia) – 1 багц хөзөр /0:51,59 секунд/ 
  3. Lukas AMSUSS (Germany) – 1 багц хөзөр /0:53,02 секунд/

Монголын Багийн бусад тамирчид

 5. Ganbayat BAT-ULZII – 1 багц хөзөр /0:53,89 секунд/                                                                                

 7. Myagmarsuren TUURUUL – 1 багц хөзөр /0:57,12 секунд/                                                             

10. Khatanbaatar KHANDSUREN – 1 багц хөзөр /1:46,42/                                                                                         

19. Tsogbadrakh SAIKHANBAYAR – 1 багц хөзөр /3:09,22/                                                                            

25. Anar BINDERIYA – 37 хөзөр /1:04,03/ 

ТӨРӨЛ II – ТООНЫ МАРАФОН (NUMBERS MARATHON) 

Дүрэм: Нэг цагт 0-9 хооронд өгөгдсөн дурын цифрийг аль болох олныг цээжлэн дарааллаар нь алдалгүй санах.

Оноо дүгнэх: Нэг эгнээнд 40 цифр байх бөгөөд бүгдийг нь зөв санасан нөхцөлд 40 оноо авна. Буцаж санахдаа хэрвээ нэг цифр буруу бичвэл тухайн эгнээнээс тал оноо буюу 20 оноо авна. Хоёр болон түүнээс дээш алдвал 0 оноо буюу оноо авахгүй.

  1. Simon REINHARD (Germany) – 2440 оноо
  2. Christian SCHAFER (Germany) – 2343 оноо
  3. Johannes MALLOW (Germany) – 2280 оноо

 

Монголын Багийн тамирчид 

  1. 4.       Akjol SYERYEKKHAAN – 1620

10.  Tsogbadrakh SAIKHANBAYAR - 840                                                                                                                   

 13.  Anar BINDERIYA – 760                                                                                                                                                  

 14.  Khatanbaatar KHANDSUREN - 740                                                                                                                    

 15.  Myagmarsuren TUURUUL – 732

18.  Ganbayar BAT-ILZII – 480  

ТӨРӨЛ III – ХОЁРТЫН ТООЛОЛ (30 MINUTES BINARY DIGITS) 

Дүрэм: 30 минутад зөвхөн 0 болон 1 гэсэн дурын цифрийг аль болох олныг цээжлэн дарааллаар нь алдалгүй санах.

Оноо дүгнэх: Нэг эгнээнд 30 цифр байх бөгөөд бүгдийг нь зөв санасан нөхцөлд 30 оноо авна. Буцаж санахдаа хэрвээ нэг цифр буруу бичвэл тухайн эгнээнээс тал оноо буюу 15 оноо авна. Хоёр болон түүнээс дээш алдвал 0 оноо буюу оноо авахгүй.

  1. Johannes MALLOW (Germany) – 4095 оноо
  2. Ben Pridmore (UK) – 3860 оноо
  3. Christian SCHAFER (Germany) – 3675 оноо

 

Монголын Багийн тамирчид 

  1. Akjol SYERYEKKHAAN – 3030                                                                                                                                   
  2. 7.  Ganbayar BAT-ILZII – 1620                                                                                                                           
  3. 11.  Anar BINDERIYA – 1140                                                                                                                                  

ТӨРӨЛ IV – НЭР, ЗҮС ЦАРАЙ (NAMES AND FACES)  

Дүрэм: 15 минутад аль болох олон хүний овог нэрийг царайтай нь холбож цээжлэн санах.

Оноо дүгнэх: Нэг нэр зөв бичсэн нөхцөлд нэг оноо авна. Буцаж санахдаа нэр дээр нэг л үсэг алдсан нөхцөлд тухайн нэрнээс оноо авахгүй.

*** Тамирчид өөр өөрсдийн хэл дээр нэр цээжилнэ. Энэ удаагийн тэмцээнд програмд Монгол нэр байгаагүй учир манай тамирчид Англи, Герман нэр цээжилж өрсөлдлөө.

  1. Simon REINHARD (Germany) – 151 оноо 
  2. Jonas Von ESSEN (Sweden) – 127 оноо
  3. Boris KONRAD (Germany) – 112 оноо

 

Монголын Багийн тамирчид

8.  Khatanbaatar KHANDSUREN – 87 оноо                                                                                                                     

 16. Tsogbadrakh SAIKHANBAYAR – 61 оноо

ТӨРӨЛ V – ХАРААНЫ ОЙ ТОГТООЛТЫН ТӨРӨЛ “FLASH NUMBERS

Дүрэм: Нэг секунд тутамд анивчиж гарч ирсэн нэг цифр буюу нийт 300 секундэд гарч ирсэн 300 цифрийг цээжлэн дарааллаар нь санах.

Оноо дүгнэх: Буцаж санах үед нэг л цифр буруу бичсэн нөхцөлд арын цифрүүд хичнээн зөв байсан ч оноонд тооцохгүй. Жишээ нь буцаж санахдаа 4-р цифрийг алдсан тохиолдолд арын цифрүүд хичнээн зөв байсан ч 3 цифр зөв буюу 3 оноо авна.

*** Энэ удаа Их мастер С.Цогбадрах 300 цифрийг нэг ч алдалгүй санаж дэлхийн дээд амжилт тогтоолоо.

  1. 1.       Tsogbadrakh SAIKHANBAYAR (Mongolia) – 300 оноо - WORLD RECORD 
  2. Jonas Von ESSEN (SWEDEN) – 259 оноо
  3. Johannes MALLOW (Germany) – 246 оноо

Монголын Багийн бусад тамирчид

5.    Ganbayar BAT-ILZII – 88 оноо                                                                                                                                                                      

14.  Akjol SYERYEKKHAAN – 34 оноо                                                                                                                                             

16.  Myagmarsuren TUURUUL – 16 оноо             

ТӨРӨЛ VI – ҮРЖВЭР /MENTAL MULTIPLICATAION/ 

Дүрэм: 8 оронтой хоёр тооны үржвэрийг олох. Нийт 10 бодлогыг 15 минутад цээжээр бодож хариуг гаргах.

Оноо дүгнэх: Нэг л цифр алдсан нөхцөлд тухайн бодлогоос оноо авахгүй

  1. Freddis REYES HERNANDES (Cuba) – 04:34 /10 бодлого/ - WORLD RECORD
  2. Akshita Shailesh SHAH (India) – 05:58 /10 бодлого/
  3. Granth Rakesh THAKKAR (India) – 06:36 /10 бодлого/

ТӨРӨЛ VII – НИЙЛБЭР /MENTAL ADDITIONS/ 

Дүрэм: 10 оронтой 10 тооны нийлбэрийг олох. Нийт 10 бодлогыг 10 минутад цээжээр бодож хариуг гаргах.

Оноо дүгнэх: Нэг л цифр алдсан нөхцөлд тухайн бодлогоос оноо авахгүй

  1. Naofumi OGASAWARA (Japan) – 02:51 /10 бодлого/ - WORLD RECORD
  2. Drashti KAPADIA (India) – 03:55 /10 бодлого/
  3. Akshita Shailesh SHAH (India) – 03:56 /10 бодлого/

Монголын Багийн тамирчид

14.   Myagmarsuren TUURUUL – 08:08 /10 бодлого/                                                                                                                                        

ТӨРӨЛ VIII – ЯЗГУУР /MENTAL SQUARE ROOT/ 

Дүрэм: 6 оронтой тооноос язгуур гаргах таслалаас хойш 5 хүртэлх оронг олох. Нийт 10 бодлогыг 15 минутад цээжээр бодож хариуг гаргах.

Оноо дүгнэх: Таслалаас хойш олсон цифр бүрт оноо өгөгдөнө.

  1. Mayank MUKESH JAIN (India) – 03:52 /10 бодлого/
  2. Nodas BOUKOVALAS (Greece) – 14:30 /10 бодлого/
  3. Robert FOUNTAIN (UK) – 07:59 /9 бодлого/

ТӨРӨЛ IX – ТҮРГЭН БОДОЛТ /FLASH ANZAN/ 

Дүрэм: Дэлгэцэн дээр анивчиж гарч ирсэн нэг, хоёр, гурав, дөрвөн оронтой олон тоонуудын нийлбэрийг олох. Нийт 84 бодлогыг алдаагүй бодох.

Оноо дүгнэх: Нэг цифр алдсан нөхцөлд тухайн бодлогоос оноо авахгүй

  1. Naofumi OGASAWARA (Japan) – 36996,00 - WORLD RECORD
  2. Granth RAKESH THAKKAR (India) – 12213,16
  3. Woon Chieng Won (Malaysia) – 11638,20

ТӨРӨЛ X – ХҮН ХУАНЛИ /MENTAL CALENDAR DATES/ 

Дүрэм: 1 минутад аль болох олон 1600 – 2099 оны хооронд өгөгдсөн дурын он, сар, өдрийн долоо хоногийн хэд дэх өдөр болохыг цээжээр олох. Жишээ нь 1657.08.14 долоо хоногийн ямар гараг болохыг олно. Энэ бодлогын хариу Мягмар гараг. Үүнийг бодохын тулд 10 гаран арифметик үйлдэл маш хурдтай бодох хэрэгтэй.  

Оноо дүгнэх: Олох үед нэг алдахыг зөвшөөрөх бөгөөд хоёр дахь алдаанаас хойш хичнээн зөв байсан ч оноонд тооцохгүй.

  1. 1.       Myagmarsuren TUURUUL – 85 оноо
  2. Akshita Shailesh SHAH (India) – 81 оноо
  3. Granth Rakesh THAKKAR (India) – 75 оноо

 

Монголын Багийн бусад тамирчид

13.   Khatanbaatar KHANDSUREN – 46 оноо                                                                                                                           

14.   Akjol SYERYEKKHAAN – 34 оноо                                                                                                                                   

20.   Ganbayar BAT-ULZII – 26 оноо

Энэ удаагийн тэмцээнд багаа удирдаж оролцсон Монголын Оюун Ухааны АКАДЕМИ-ийн Захирал Х.Хатанбаатарын сэтгэгдлийг асуухад “Турк улсад Хуулийн сургуулийн оюутан байхдаа энэ төрлийн спортыг сонирхож хичээллэж хэд хэдэн уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргаж байлаа. Сургуулиа төгсөөд Монголд 2009 онд ирэхдээ энэ төрлийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусыг бэлдэх чин хүсэл эрмэлзэлтэй байсан. Мэргэжлээрээ нэг хэсэг ажиллаж байгаад 2009 оны сүүлээр академиа үүсгэн байгуулаад өдгөө гурван жилийн хугацаанд олон арван хүүхдийг эдгээр чадварт сургаж чадсандаа баяртай байдаг. Мэдээж эдгээр чадварт суралцсан хүн бүр оюуны спортын тамирчин болох албагүй энэ мэдлэг чадвараа ажил, амьдрал, хичээл номондоо ашиглаж байх хэрэгтэй. Миний хувьд ч гэсэн энэ тал дээр нь илүү анхаарч байсан. Мэдээж төгсөгчид дунд маань спорт талаас нь хөгжүүлэх хүсэлтэй олон хүүхэд залуус байна. Тэдний төлөөлөл болох сая тэмцээнд оролцсон шавь нар маань маш сайн үр дүнг гаргаж чадлаа. Энэ тэмцээнд бид нар эдгээр 10 төрлөөс нэг нэг төрлийг сонгож аваад илүү түлхүү бэлдсэн. Т.Мягмарсүрэн маань өнгөрсөн 10 сард Германд болсон “Цээж бодолтын дэлхийн аварга”-ын тэмцээнд Хүн хуанли төрөлдөө түрүүлж байсан. Оюуны олимпдоо ч аварга болж чадлаа. Өнгөрсөн жил Хятадад болсон “Ой тогтоолтын дэлхийн аварга”-ын тэмцээнд Их Мастер болсон С.Акжол маань сая эхний төрөлд мөнгөн медаль хүртэж булган сүүлтэй байлаа. Их мастер С.Цогбадрах харааны ой тогтоолт төрөлдөө түрүүлж мөн дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Б.Ганбаяр болон Б.Анар хоёр маань анх удаа олон улсын тэмцээнд маш амжилттай оролцож чадлаа. Б.Ганбаярын хувьд 60-хан долиор медалиа алдсан нь харамсалтай байлаа. Гэхдээ энэ хоёрыг цаашид маш олон тэмцээн хүлээж байгаа.

Монголчууд бид гуравхан жилийн дотор оюуны спортын дэлхийн болон олимпийн аваргатай болж чадлаа. Ямартай ч шавь нартайгаа сүүлийн 3 сарын дотор 5 улсаас нийт 18 медаль хүртэж чадлаа. Монгол хүний оюуны потенциалийг дэлхийд харуулж чадсан шавь нараараа бахархаж байна. Өнөөдөр энэ спортоор хичээллэж буй улс улсын олон мянган тамирчид Монгол гэхэд бүгд мэддэг болсонд нь баярлаж байна. Миний хувьд цаашид тэмцээнд оролцохгүй. Илүү түлхүү энэ спортыг хүн бүрт хүргэх талаас нь мөн шавь нараа бэлдэж дасгалжуулж ажиллах болно. Төр засаг маань ч энэ спортыг дэмжиж ажиллаасай гэж хүсэх байна. Бидний хувьд тэмцээн уралдаанд оролцох, улсын аваргын тэмцээн уралдаануудаа зохиох тал дээр санхүүгийн асуудал хүнд байдаг. Зардлын ихэнх хувийг академийн үйл ажиллагааны хүрээнд олсон мөнгөнөөсөө зарцуулж байна. Гэхдээ бидэнд тусалж дэмжиж оюунлаг нийгмийг хөхиүлэн дэмжиж байсан найз нөхөд, тамирчдынхаа ар гэрийнхэн, сумогийн Их аварга Д.Дагвадорж тэргүүтэй сайхан сэтгэлтэй хүмүүсийг мартаж болохгүй. Та нартаа их баярлалаа” хэмээлээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top