Азийн хөлбөмбөгийн холбоо (AFC) 2012 оны шилдгүүдээ өчигдөр Малайзын нийслэл Куалу Лумпур хотод тодрууллаа. Энэ жилийн “Шар тив”-ийн шилдэг хөлбөмбөгчнөөр 2012 оны Азийн “Аваргуудын лиг”-ийн аварга БНСУ-ын “Улсан Хьюндэй” багийн довтлогч Ли Кьюн-Хо тодорлоор. Харинг Ираны шигшээ баг болон “Персеполис” клубийн довтлогч Али Карими, БНХАУ-ын “Гуанжоу Эвергранд” багийн хагас хамгаалагч Жен Жи нар удаалав. Харин гадаадын лигт тоглодог шилдэг хөлбөмбөгчнөөр Английн “Манчестер Юнайтед” клубийн япон тоглогч Шинжи Кагава тодорсон бол Английн “Фулхэм” клубийн австрали хаалгач Марк Шварцер, Италийн “Интер Милан” клубийн япон хамгаалагч Юто Нагатомо нар хоёр, гуравдугаар байрт оржээ. Түүнчлэн шилдэг легионер тоглогчоор АНЭУ-ын Аль Жазира багийн бразил довтлогч Рикардо Оливейра, эмэгтэй тоглогчоор Японы шигшээ багийн Ай Мияама, клубээр БНСУ-ын “Ульсан Хьюндэй”, цэвэр тоглолттой багаар Узбекистаны шигшээ баг, футзалын багаар Японы шигшээ баг тодорчээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )