NBA-гийн комиссар Дэвид Стерн “Майами Хит” багийн эсрэг гарааны тоглогчдоо тоглуулахаас татгалзсан NBA-гийн дөрвөн удаагийн аварга “Сан Антонио Спэрз” багийг торгоно хэмээн мэдэгдсэн байна. Учир нь “Давируулууд”-ын ерөнхий дасгалжуулагч Грег Попович, гарааны довтлогч Тим Данкан, холбон тоглогч Тони Паркер, хамгаалагч Дэнни Грин нарыг өнөөдөр Майами хотод болсон талбайн эзэн “Дөлнүүд”-ийн эсрэг тулаанд тоглуулаагүй юм. Харин NBA-гийн комиссар Стерн Поповичийн энэхүү шийдвэр телевиз болон үзэгчдийн үл хүндэтгэсэн үйлдэл гэж тайлбарлаад хатуу шийтгэл ногдуулна гэж мэдэгдлээ. Багууд улирлын төгсгөл буюу плей-оффын өмнө түлхүүр тоглогчдоо амраах зорилгоор тоглуулдаггүй бөгөөд улирлын дундуур ийм явдал бараг тохиолддоггүй аж. Харин Попович үүнийг “Аялан тоглолтын хугацаанд маш их ачаалал авсан учраас түлхүүр тоглогчдоо амраах хэрэгтэй” гэж тайлбарласан байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )