Рафаэль Бенитез клубүүдийн ДАШТ-д оролцох 23 тоглогчоо зарлалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 30

Өнгөрсөн улирлын Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн аварга Английн “Челси” клубийн ерөнхий дасгалжуулагч Рафаэль Бенитес ирэх сард Япон улсад зохион байгуулагдах клубүүдийн ДАШТ-д оролцох 23 тоглогчоо зарлалаа. “Цэнхэрүүд” арванхоёрдугаар сарын 13-нд Азийн клубүүдийн аварга "Ульсан Хьюндэй", Төв Америкийн аварга Мексикийн “Монтерреем” багуудын аль хожсонтой хагас шигшээ өрсөлдөх юм. Лондоны багт хаалгачаар Петр Чех, Росс Тернбулл, Илариу, хамгаалагчаар Бранислав Иванович, Эшли Коул, Давид Луис, Паулу Феррейра, Гари Кэхилл, Райан Бертранд, Жон Терри, Сесар Аспиликуэта, хагас хамгаалагчаар Рамирес, Ориоль Ромео, Фрэнк Лэмпард, Оскар, Джон Оби Микел, Эден Азар, Марко Марин, Лукас Пиасон, довтлогчоор Фернандо Торрес, Хуан Мануэль Мата, Виктор Мозес, Дэниэл Старридж нар багтжээ.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top